
Өнөөдөр 11.00 цагт "Жаст" группийн захирал Ш.Батхүү "Монгол ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчидтэй уулзалт хийхээ зарлалаа. Түүнтэй холбоотой мэдээлэл ойрд дуулиан дэгдээж байгаа.
Тодруулбал тэрээр "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан гэж байгаа юм. Харин шахааны бизнесийн хэрэгт холбогдоод байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, МИАТ-ын хэрэгт шалгагдаж байгаа Д.Сугар нар /Тухайн үед ТӨХ-ны дарга байсан/ энэ талаар юу ч мэдээгүй гэх бөгөөд Ш.Батхүү бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлсэн гэж байгаа юм. Ш.Батхүү 160 тэрбум төгрөгийн зээлийг гадны банкнаас зээлж 80 тэрбумын хөрөнгөтэй "Хадгаламж" банкаа дампууруулсан юм. Харин улсаас алдагдалд орсон “Хадгаламж”-ийг “Анод”, Зоос” банк шиг дампуурлыг нь зарлахгүй, актив хөрөнгийг нь “Төрийн банк”-д нийлүүлээд байна.
Ямартай ч өнөөдрийн хэвлэлийн хурлаар тэрээр энэ бүх хэргийн талаар тайлбар хийх биз ээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)