
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар буудал, Арцатын задгайн ард талд Туул голд нэг хүн хөл алдан осолдсон байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг очиход 30 настай эмэгтэй усанд осолдон нас барсан байсныг илрүүлж, цогцсыг олж голоос гаргажээ. Улмаар уг хэргийг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Тэрэлжийн модон гүүрний зүүн талд Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад 46 настай эрэгтэй усанд осолдож нас барсан байжээ. Улмаар цогцсыг олж, голоос гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/