
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн тойргийн дунд автозам дээр зам тээврийн осол болж машин дотор хүн хавчуулагдсан байна. Ослын газар Нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Стана” загварын бага оврын нийтийн тээврийн хэрэгсэл, “Мазда титан” загварын бага оврын ачааны зориулалтай автомашинтай мөргөлдсөний улмаас “Стана” загварын автомашины жолооч 57 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүл цагдаа нартай хамтран Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн товчооноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүр хүртэл усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 428 иргэн /70 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг хүргэж, голын шахаж байрлуулсан автомашин, иргэдийг холдуулж аюулгүй байдлыг хангуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/