
БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой компани Монгол Улсын харилцаа холбооны аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл гадаадын болон дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, ZTE компанийн удирдлагууд болон Монголын томоохон албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбат “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа нь үнэн“ хэмээн баталж байсан. Тэгвэл “ZTE” корпорацийн Монгол дахь захирлыг АТГ-аас батлан даалтад гаргасан талаар эх сурвалж хэллээ. Монгол дахь захирал нь Өвөрмонгол хүн байдаг бөгөөд түүнийг суллахын тулд
таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа хөрөнгө болгон нэг сая
ам.доллар буюу 1.5 тэрбум орчим төгрөг авсан талаар ч эх сурвалж мэдээлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/