Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт ирэх ажээ.
БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.
Монгол Улсад анх удаа зохиогдож буй Байт харвааны Азийн гран при тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар Танан охинд туслах аяны дуудлага худалдаагаа өнөөдөр 10.00 цагт хаана. Дараа н ь 11.00 цагт хоёр аварга Спортын төв ордон дахь жүдо бөхийн зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлын гэрээний хаалтын арга хэмжээ өнөөдөр Чингис зочид буудлын Хар хорум танхимд 10.30-14.00 цагийн хооронд болно.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын А танхимд 10.00 цагаас болно. Хуралдаанаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн үйлчилгээний нийтлэг журам, Төрийн өмч болон төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэрэгжилтийг зохицуулах газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй“Техникийн туслалцааны төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын баруун талд Corporate-3 зочид буудалд болно.

24tsag.mn