
Өнөөдөр болсон Нийслэлийн удирдагын зөвлөлийн шуурхай хуралдаанд НЦГ-аас өнгөрсөн 14 хоногт гарсан гэмт хэрэг зөрчлийн тухай танилцууллаа. Энэ сарын 14-28 өдрүүдэд 63 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1134 иргэн эрүүлжүүлсэн аж. Эдгээр өдрүүдэд НЦГ иргэд, аж ахуй нэгжүүдээс гэмт хэргийн шинжтэй 18642 дуудлага ирсэн бөгөөд 605 гэмт хэрэг бүртгэгджээ.
Мөн гарсан гэмт хэргүүдийн тоог өмнөх 14 хоногтой харьцуулахад залилангын гэмт 40 гаруй хувиар, танхайрах гэмт хэрэг 6,9 хувиар буурсан бол амиа хорлосон буюу золгүй байдлаар амиа алдсан тохиолдол 7,1 хувиар, дээрмийн гэмт хэрэг 25 хувиар, хүчингийн гэмт хэрэг 41 хувиар тус тус өссөн дүн гарчээ.