
Өчигдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 30 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, БГД-ийн 18-р хороонд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 38 настай залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн өндөр хүчдэлийн подстанцаас хулгай хийх гэж байгаад тогонд цохиулжээ. Тэрбээр одоо Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/