
Өчигдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 47 настай эрэгтэй хүн Туул голд хөл алдаж амь насаа алджээ. Харин уржигдар Булган аймгийн нутаг дэвсгэрт Орхон голд "Ланд круйзер-105" маркийн автомашинтайгаа явж байсан таван зорчигч Орхон голын усанд урссан байна. Улмаар тухайн автомашинд явж байсан таван хүн амь насаа алджээ. Амиа алдагчдын хувьд гурав нь насанд хүрсэн хүн, хоёр нь хүүхэд байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/