Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ голд Сүхбаатар сумын харьяат 27 настай иргэн живж амь насаа алджээ. Түүнчлэн, Улаанбаатар хотын харьяат 40 настай иргэн тус голд живж нас баржээ. Энэ мэт сүүлийн өдрүүдэд үер усны аюулаас болж хүний амь нас эрүүл мэнд хохирох явдал их гарсаар байгаа аж. Тиймээс иргэд маань орон нутагруу амралт зугаалгаар явахдаа өөрсдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна. Шөнө оройн цагаар явж байхдаа голын шаварт суух, үер усанд урсах цаашлаад голын гарц гармаар гарахдаа анхааралтай байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)