
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо БНХАУ-ын 60 орчим
иргэд казаx иргэдийг барьцаалсан хэргийн талаар шуугиан дэгдээд байгаа.
Толбо нуурын ойролцоо шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн
машинтай иргэдийг зам засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын
машинаар мөргөж улмаар хоорондын тохиролцоонд хүрээд салсан боловч,
хэсэг хугацааны дараа 60 орчим хятад ажилчид гарч ирснээ машинтай
хүмүүсийг барьцаалсан гэх мэт мэдээллүүд гарсаар байгаа. Тэгвэл энэ
талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, Цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас
тодруулахад "Баян-Өлгийд ямар нэг хүн барьцаалсан хэрэг огт гараагүй.
Барьцаална гэдэг чинь шал өөр ойлголт. Хэрэв хүн барьцаалвал
Улаанбаатараас ч гэсэн цагдаагийн бүрэлдэхүүн очиж ажиллах ёстой. Учир
нь нэг хүүхэд, нэг хүн ч бай барьцаалсан л бол цагдаагийн бие
бүрэлдэхүүн очиж ажиллагаа явуулах ёстой. Энэ хэргийн талаар албаны
хүмүүсээс нь тодруулаад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)