
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж 50 дугаар байрны орцноос утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад суурин давхарт байрлах хэвлэлийн үйдвэрийн өрөөнд цахилгаан болон модон эдлэл, цаасан бүтээгдэхүүн шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/