
Өчигдөр Хөвсгөл аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал 26 настай залуу хамтран амьдрагч эмэгтэйгээ хүйтэн мэсээр гэмтээж, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдийг эрэн сурвалжилж, баривчилжээ. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/