
Булган аймгийн Дашинчилэн суманд хятад мотоциклийн осол дахин гарлаа. Тодруулбал, тус сумын харьяат 33 настай эрэгтэй мотоциклтой явж байгаад онхолдож, улмаар амь насаа алдсан золгүй явдал болжээ. Энэ мэт "хужаа унаа" хэмээн нэрлэгдсэн мотоциклийн осол буурах биш нэмэгдсээр байгаа юм. Хятад мотоцикл бол хөдөөний замд тохирохгүй, засмал замд явахад зориулагдсан эд гэдгийг Цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)