
Гүний худагны мотор янзалж байгаад тогонд цохиулж нас барсан хэрэг гарчээ. Одоогоор худгийг хааж хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өмнө нь бас СХД-ийн долдугаар хороонд байрлах нэгэн гүний худагт насосны утас шалбарсны улмаас ус авч явсан хүн тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач нь тус хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/