Баянзүрх дүүргийн Да хүрээ трейдийн баригдаж байсан барилгын дөрвөн давхраас 20 настай залуу унаж хүнд гэмтсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн VIII хороо цэвэр усны шугамын хоолой янзалж байсан 34 настай залуу тракторт хөлөө дайруулж хүнд бэртжээ. Энэ мэт барилгын улирал эхэлсэн учир хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































