
Сүүлийн үед гадны иргэд манай улсад хэрэг төвөг хийх нь ихэссэн. Өнөөдөр л гэхэд Солонгосын хоёр иргэн манай улсын иргэнийг зодож бэртээсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр орой 23.00 цагийн үед монгол охид бүсгүйчүүдийг Солонгосын 14 иргэн зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт Туул голын эргээр зугаалж явсан охид, хүүхдүүдийг мөн гурван залуугийн хамт БНАСУ-ын 14 иргэн зодож танхайрсан байна. Уг Солонгосчууд "Эрдэнэ-Очир" ХХК-ны барилгыг барьж байсан ажилчид гэнэ. Тухайн үед "Даяар монгол" хөдөлгөөнийхөн хэргийн газар очсон байна. Энэ үер Солонгосчууд тус хөдөлгөөний залуус руу чулуу шидэж гурван гишүүнийг нь хүнд, хөнгөн гэмтээжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Тэгвэл яг одоо "Даяар монгол" ТББ-ын 8-15 гишүүн 17.00 цагаас Ялалтын талбайд цуглаж, "Эрдэнэ-Очир" компанийн удирдлагуудтай очиж уулзаж, БНАСУ-ын иргэдийг нутаг руу нь буцаах асуудлыг хэлэлцэнэ гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)