Чингис хаан нисэх онгоцны буудлаар өнгөрсөн ням гаригт хууль бусаар алт авч гарахыг завдсан хэрэг сөхөгдлөө. Тодруулбал, тус өдрийн БНХАУ-ын чиглэлтэй СА902 онгоцны тасалбартай хятад иргэний ачаа тээшнээс 13 сая төгрөгийн 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороог илрүүлэн саатуулсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)