Энэ сарын 1-ний өдөр СХД-ийн нутаг 3-61 гарамын орчим "Ландкрузер" маркийн авто машин онхолдож хоёр хүн нас барж дөрвөн хүн гэмтсэн ноцтой осол хэрэг гарсан талаар тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан боловч иргэд энэ талаар төдийлөн анхаарч хөдөлгөөнд оролцохгүй байгааг Замын цагдаагийн газраас дахин анхааруулж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хариуцлагагүй байдлаас болж өөрсдийн болоод бусдын амь нас эрүүл мэндийг хохироож байна. Иймд замын хөдөлгөөний дүрмийн дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүллээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































