Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Завхан аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн “Уран байгаль” хэмээх зочид буудалд байрлаж байсан өмгөөлөгчийг зодож, улмаар өмгөөлөгч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан. Энэ хэргийг хурандаа Н.Буянжаргал хардалтын улмаас үйлдсэн гэх. Ямартаа ч шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа ч хурандаа Н.Буянжаргалд Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар бусдын амь насыг санаатай хохироох гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял оноох юм.Д.Ундрах /24tsag.mn/


















































