зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ

2013-8-11
0
ЖИРГЭХ

617331e7824f5efabig    Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, тогтвортой хөгжлийг бий болгох, цөлжилт явагдаж буй бүс нутагт “Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах талаар хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-т өнгөрөгч баасан гаригт БОНХ-ийн Сайд С.Оюун, Инчеон хотын дарга Сун Ён Гил нар гарын үсэг зуржээ.

Санамж бичигт "Монгол Улсын цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд Монгол Улсын цөлжилт явагдаж буй бүс нутагт “Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулж, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан байгаль орчны асуудлыг шийдвэрлэх загвар бий болгохын төлөө дараах зүйлсийн талаар харилцан ойлголцолд хүрэв" гэжээ. Санамж бичигт дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

Нэгдүгээр зүйл- Зорилго

Талууд Монгол Улсад цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болох тогтвортой хөгжил (Sustainable Development)-ийн ухагдахуун, дүрэм журмыг хүндэтгэн үзнэ. Талуудын тус Санамж бичигт үндэслэн явуулж буй үйл ажиллагааг дэлхий нийтийн байгаль орчны асуудлыг олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан шийдвэрлэсэн үлгэр дуурайлал болгохын төлөө чармайна. Түүнчлэн Монгол Улс  болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын найрамдалт харилцааг өргөжүүлэх, хувь нэмэр оруулахад тус Санамж бичгийн зорилго оршино.

Хоёрдугаар  зүйл- Тогтвортой хөгжлийн ухагдахуун

Тус Санамж бичигт дурдагдаж буй “Тогтвортой хөгжил” гэдэгт цөлжилтийн эсрэг үйл ажиллагааны бодит санал, ойжуулалтын ажлыг гол болгон Монгол Улсын орон нутгийн ард иргэдэд ажлын байр бий болгох, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өсвөр насныхан болон оршин суугчдад байгаль орчны сургалт, байгаль орчны баяр наадам зэрэг төрөл бүрийн байгаль орчны холбоотой арга хэмжээ зохион байгуулах, мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотын өсвөр насныхан болон иргэдийн харилцаа холбоог хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа багтана.

Гуравдугаар зүйл- Үүрэг хариуцлага
Талууд Монгол орны цөлжилт, шар шороон шуурганы асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан итгэлцэл дээр үндэслэн дараах үүргийг хүлээв. Үүнд:

1. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь “Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах, түүнийг арчлах ажлыг саадгүй явуулахад шаардагдлагатай дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа холбогдох байгууллагыг төгөл байгуулах болон байгуулсны дараахи арчилгааны ажилд идэвхитэй оролцуулна.

2. БНСУ-ын Инчеон хот

Инчеон хот нь “Инчеоны мөрөөдлийн төгөл”-ийг байгуулах болон байгуулсны дараах арчилгааны ажлын зардлыг хариуцаж, ойжуулалт, арчилгааны ажилд оролцоно. Түүнчлэн Инчеон хотын иргэд болон өсвөр насныханыг энэхүү үйл ажиллагаанд оролцуулж болно.

Инчеон хот нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон холбогдох хариуцагч байгууллагын төлөөллийг эко хот, смарт хот зэрэг байгаль орчинд ээлтэй хот төлөвлөлтийн тэргүүлэх шийдлүүдтэй танилцуулах, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Дөрөвдүгээр зүйл- Олон улсын харилцаа болон олон нийтэд сурталчлах ажил


 1. Инчеон хот нь цөлжилт, шар шороон шуурганы эсрэг үйл ажиллагааг саадгүй, түргэн шуурхай явуулахын тулд зөвлөх гишүүн ба холбогдох төрийн албан хаагч, мэргэжилтэн, Инчеон хотын иргэд, өсвөр насныхныг Монгол Улсад томилон ажиллуулж болох бөгөөд үүгээр дамжуулан олон улсын соёл, байгаль орчны сургалт, өсвөр насныханы солилцоо зэрэг үйл ажиллагаа болон “Ногоон уур амьсгалын сан” (GCF)-гийн төв оффис байрлах хотын хувьд ногоон хөгжлийн үйл ажиллагааг дэлгэрүүлэн ажиллана.

2. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь цөлжилт, шар шороон шуурганы эсрэг Инчеон хотын энэхүү хүчин зүтгэлийг Монгол Улсын гадна, дотно сурталчилан олон улсын анхаарал, оролцоог татан нэмэгдүүлэх тал дээр идэвхитэй ажиллана.

Тавдугаар зүйл- Бусад
Тус Санамж бичигт тусгагдаагүй бусад заалтыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

Зургаадугаар зүйл- Санамж бичгийн хүчин төгөлдөр байдал
Энэхүү Санамж бичиг нь Талууд түүнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 24 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 36 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 23 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 36 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 44 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    13 цаг 56 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    13 цаг 57 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    13 цаг 58 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 20 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 42 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    16 цаг 46 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 30 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 18 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 52 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    19 цаг 56 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 4 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 11 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК