
Ус, сувгийн удирдах газраас хэрэглээний ундны усны үнийг нэмэх
зайлшгүй шаардлагатай байгаагаа төр засгийн удирдлагуудад удаа дараа
саналаа хүргүүлж байсан. Тус газраас орон сууцны хэрэглэгчдийн усны
үнийг нэг төгрөг болгох, харин гэр хорооллын айл өрхүүдийн усны үнийг
нэмэхгүй, хэвээр нь байлгах саналаа хотын захиргаанд хүргүүлээд байсан.
Тэгвэл саяхнаас усны үнийг нэмэх шийдвэрт хүрсэн аж.
Эх сурвалжийн
мэдээлснээр бол усны суурь үнэ нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь орон сууцны
айл өрхийн сар бүрийн усны төлбөр дээр автоматаар хоёр мянган төгрөг
нэмэгдэж байх гэнэ. Аж ахуйн нэгж, албан байгууллагуудын усны төлбөрийг ч
мөн усны суурь үнийг нэмэх аргачлалаар тооцож авах бололтой.
Сэтгэгдэл (2)