
“Хорьдугаар зууны уран зохиол, үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно. Тус эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ын хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ын Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж.
Хорьдугаар зууны утга зохиол судлалыг өргөжүүлж, залуу, хойч үеэ татан оролцуулах зорилготой энэ эрдэм шинжилгээний хуралд БНХАУ, ОХУ, Буриад, Солонгос, Япон, Чех зэрэг улсын 40 гаруй хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид оролцон илтгэл тавих юм байна.