09.00 цагт Эрүүл мэндийн яаманд Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангаас оношлогоо, эмчилгээний хэд хэдэн төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн Газарт албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. 10.00 цагт Монгол Улс Нээлттэй Засаглалын Түншлэлд нэгдэн ороход хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болно.
10.00 цагт Хавдар судлалын үндэсний төвд “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ХААН банк, МҮОНРТ-ын удирдлагууд оролцоно.




















































