
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үүнд уг хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд байсаар байтал мөрдөн байцаалтад буцаасныг эсэргүүцэж байгаагаа тодорхой үндэслэлүүдээр тайлбарласан байна. Уг эсэргүүцлийг Нийслэлийн шүүх өнгөрсөн долдугаар сарын сүүлээр хүлээн авч өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Д.Ундрах /24tsag.mn/