
Зохион байгуулалттайгаар хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нарын хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх юм. Хуралд илтгэгч шүүгчээр Т.Өсөхбаяр, өмгөөлөгчөөр Ж.Должинсүрэн, Б.Наранцэцэг, С.Жанцан, Б.Энх-Эрдэнэ, Р.Пүрэвлхам, улсын яллагчаар М.Алтанцэцэг нар оролцох аж. Тэдэнд өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм.
Д.Ундрах /24tsag.mn/