
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар энэ сарын 12-нд Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ-302 рейсийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн О-гийн гар цүнхнээс 5,2 кг алт, монетон эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Дээрх барааны үнийн дүн ойролцоогоор 400 орчим сая төгрөг бөгөөд энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа хийн Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/