
Өчигдрийн байдлаар гал түймрийн зөрчил их гарсан байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид БЗД-ийн шалган нэвтрүүлэх пост дээр тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Харин маргааш Баянгол дүүргийн вокзал дээр энэхүү үзүүлэх сургалтыг хийхээр болсон байна. Түүнчлэн одоогоор тарваганы мах орж ирсэн зөрчил дуудлага ирээгүй байгаа бөгөөд үзүүлэх сургалтыг тарваганы мах оруулахаар завдсан мэтээр буруу ойлгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгааг дэслэгч Г.Сэдэдсүрэн онцлон хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/