
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж байна. Өнөөдрийн хурлаар тэдний хэрэгт эсэргүүцэл бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхээс тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу хэмээн эсэргүүцэл бичсэн билээ. Тиймээс уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж байна. Хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцүүлэх ба үндэслэлгүй бол Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.
Д.Ундрах /24tsag.mn/