
“Жаст” группийн ерөнхийлөгч асан, хуучнаар "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон байна.
Ш.Батхүүд эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулах аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)