
Манай улсад бизнес эрхэлдэг хэсэг солонгосчууд монгол бүсгүйн амийг хөнөөлөө гэх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VIII хороо, Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” зочид буудалд ажилладаг нэгэн эмэгтэй дөрвөн давхараас унаж хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн ч сэхэл авалгүй нас барсан юм. Улмаар цагдаагийнхан хохирогчийг гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн сэжиглэж хэргийг шалгаж эхэлсэн. Одоогоор талийгаачийн ажилладаг байсан ”Michelle” төвийн эзэн Хун, Ан нарыг уг хэрэг сэжигтнээр татан саатуулсан ч гадуур байцаахаар батлан даалтад гаргаад байгаа аж. Эл хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулахад, " Эл эргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шалгагдаж байгаа солонгос хүмүүс бүсгүйн аминд хүрсэн нь хараахан нотлогдоогүй байгаа. Шүүх шинжилгээний хариу гарахад зарим зүйл тодорхой болох байх" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)