-Хэдхэн хоногийн өмнө хашаанаасаа гар бөмбөг олсон тохиолдол гарсан. Тэгвэл өчигдөр бас сумны хошуу олсон гэх юм. Энэ үнэн үү?- Өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны далангийн ойролцоогоос бууны сумны хошуунууд олдсон байгаа. Тухайн газар Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын алба хаагчид, зэвсэгт хүчнийнхэнтэй очиж аюулгүй болгож усгалд оруулах арга хэмжээ авсан. Ер нь тэсэрч дэлбэрэх бодис, сум хонгио эд зүйл олдвол иргэд яаралтай цагдаагийн байгууллага, онцгой байдалд хандах шаардлагатай.
-Хэдэн ширхэг сумны хошуу байсан бэ?
-Одоогийн байдлаар 10-аад сум байна. Өмнө нь бас айлын хашаанаас гар бөмбөг олдсон байгаа. Тухайн иргэн тэсрэх бөмбөгийг цагдаагийн байгууллагад тээвэрлэн ирсэн. Энэ нь өөрт болон бусад хүмүүст аюултай юм.
Д.Ундрах/24tsag.mn/


















































