
Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газар гал түймэр, осол хэргийн таван дуулага иржээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11-р хороо Туул голд машин живж байна гэсэн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын Аврах анги очиход 29 настай иргэн Б машинтайгаа живж байжээ. Улмаар аврагчид яаралтай ажиллаж тухайн залууг машинтай нь татаж гаргасан байна. Гэхдээ жолооч Б нь осголтын байдалтай байсан учир Түргэн тусламжийн 103 дуудаж хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/