
БЗД-ийн 12-р хороонд өнгөрсөн баасан гарагт хөгшин настай хүн АТМ-аас мөнгө авах гээд чадахгүй хажуудаа байсан хүнээс тусламж хүсчээ. Гэтэл тусалсан хүн нь үүнийг далимдуулан дансанд нь үлдсэн мөнгийг өөрийн дансандаа шилжүүлсэн хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Тиймээс иргэдийг банкны цахим картаа бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)