Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд өчигдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 5156 удаа хандсанаас гэмт хэрэг зөрчлийн 1621, зам тээврийн ослын 253 мэдээллийг хүлээн авч шалгасан байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Тодруулбал, хулгайн 23, бусдын биед гэмтэл учруулсан нэг, дээрмийн нэг, танхайн есөн хэрэг гарсан байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 18 гарч 21 хүн гэмтэж, осол 22 бүртгэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































