Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумаас баруун тийш хоёр км-т тус сумын харьяам 29 настай А-г явж байхад "портер" маркийн автомашинаар 30 настай эрэгтэй М нь дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Эл хэрэг санаатай үйлдэл байж болзошгүй аж. Ямартаа ч хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/


















































