СХД-ийн 16-р хороо, “West” шөнийн клубт хэсэг залуус дайрч орж ирэн ажилтнуудыг зодлоо гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгахад Иргэн А-г тус клубт ажлаа хийж байхад нь 23 настай эрэгтэй Э нь бүсадтай бүлэглэн үалтгаангүйгээр зодож, биенд нь гэмтэл учруулсныг шалгаж байгаа юм байна. Мөн Хан-Уул дүүргийн нэгэн шөнийн клубт үл таних залуус орж танхайрсан хэрэг гарчээ. Сүүлийн үед шөнийн цэнгээний газруудын ажилчид гэмт халдлагад өртөж, бэртэж гэмтэл тохиолдол цөөнгүй гарах болжээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































