Малайзад хар тамхи өрөөндөө хадгалж байсан гэх монгол оюутнуудын шүүх хурал өнөөдөр болно. Тэд хар тамхийг өөрсдөд нь ямар ч хамаагүй, огт хэрэглэж байгаагүй хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг. Гэвч хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Тэдний шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшилжээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































