Тавхан настай хүүхдээ хүйтэн мэс хэрэглэж гэмтээсэн эцгийн шүүх хурал өчигдөр болж авах ёстой ялаа авсан. Гэвч тэрбээр 100.1 буюу байнга тарчлаан зовоодог байсан гэх зүйл заалтаа зөвшөөрөхгүй давж заалдахаар боллоо. Хэргийг тодруулбал, Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн.Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, 7.6 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (2)