
Өнгөрсөн өдөр гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 20 гарчээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын гудамж, англи сургуулийн арын замд "тоёото" маркын автомашины жолооч Б нь нэр хаяг нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Мөн ЧД-ийн 15-р хороо Хайлаастын замд "хюндай старекс" маркын автомашины жолооч Б нь нэр хаяг нь тодорхойгүй 30 орчим насны явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)