
Өчигдөр бусдын биед гэмтэл учруулсан хоёр хэрэг гарчээ. Тухайлбал, БГД-ийн 14-р хороонд 52 настай эрэгтэй Г-г хүү нь болох 23 настай эрэгтэй Т нь зодож, биед нь гэмтэл учруулсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр тасгийнхан шалгаж байна. Хохирогч гэмтлийн эмнэлэгийн тархи нуруу хавсарсан гэмтлийн тасагт эмчлэгдэж байгаа юм байна. Мөн СХД-ийн долдугаар хороо, Баянхошуунд бусдад зодуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 28 настай эмэгтэй М-ийг нөхөр нь болох 32 настай Г нь зодож, бие махбодид нь гэмтэл учруулж байсныг таслан зогсоож, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж буй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/