
БЗД-ийн 16-р хороо, шар хадны автобусны буудлын хажууд зогсож байгаад автомашинаасаа эд зүйлээ алдлаа гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 57 настай эрэгтэй Д нь портер маркын автомашин дотроосоо 300 мянга орчим төгрөгөө алдсан байжээ. Хэргийг 52 настай эрэгтэй Ч гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг БЗД-ийн цагдаагийнхан илрүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/