Томоохон албан тушаалтнуудын
болон олны мэдэх онц ноцтой хэргүүдээс давж заалдсан хийгээд нэмэлт
мөрдөн байцаалтад шилжсэн хэргүүдийг нэрлэж байна.
Таван настай хүүхдээ хүйтэн мэсээр гэмтээсэн аав давж заалдлаа
Тавхан настай хүүхдээ хүйтэн мэс хэрэглэж гэмтээсэн эцгийн шүүх хурал болж авах ёстой ялаа авсан. Гэвч тэрбээр 100.1 буюу байнга тарчлаан зовоодог байсан гэх зүйл заалтаа зөвшөөрөхгүй давж заалдахаар болсон юм. Хэргийг тодруулбал, Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, 7.6 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд давж заалдах шүүхэд гомдол гаргалаа
Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нар Нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг энэ сарын 15-нд буюу ирэх пүрэв гарагт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр болжээ.
Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг нийслэлийн Шүүхэд өнөөдөр хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа аж.
Улсын начин Б.Одхүүгийн хэргийг ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Улсын начин Б.Одхүүгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нийслэлийн шүүхэд өнөөдөр хянан, хэлэлцлээ. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган Хан-Уул дүүргийн шүүхээс 5.1 жилийн хорих ял оноогоод байгаа билээ.
Н.Хүрэлбаатарын хэрэгт нэмж тодруулах зүйл бий гэж үзсэн
Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарыг сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан. Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллагаас хянаж, нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
75 удаа хутгалуулсан эмэгтэйн хэргийг дахин шалгах шаардлагатай гэв
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт 75 удаа хутгалуулж харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Хэргийг УМБГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ц.Туяа хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, хувийн өс хонзон хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Таван настай хүүхдээ хүйтэн мэсээр гэмтээсэн аав давж заалдлааТавхан настай хүүхдээ хүйтэн мэс хэрэглэж гэмтээсэн эцгийн шүүх хурал болж авах ёстой ялаа авсан. Гэвч тэрбээр 100.1 буюу байнга тарчлаан зовоодог байсан гэх зүйл заалтаа зөвшөөрөхгүй давж заалдахаар болсон юм. Хэргийг тодруулбал, Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, 7.6 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд давж заалдах шүүхэд гомдол гаргалааУрьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нар Нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг энэ сарын 15-нд буюу ирэх пүрэв гарагт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр болжээ.
Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг нийслэлийн Шүүхэд өнөөдөр хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа аж.
Улсын начин Б.Одхүүгийн хэргийг ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээУлсын начин Б.Одхүүгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нийслэлийн шүүхэд өнөөдөр хянан, хэлэлцлээ. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган Хан-Уул дүүргийн шүүхээс 5.1 жилийн хорих ял оноогоод байгаа билээ.
Н.Хүрэлбаатарын хэрэгт нэмж тодруулах зүйл бий гэж үзсэнЭрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарыг сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан. Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллагаас хянаж, нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
75 удаа хутгалуулсан эмэгтэйн хэргийг дахин шалгах шаардлагатай гэвЧингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт 75 удаа хутгалуулж харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Хэргийг УМБГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ц.Туяа хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, хувийн өс хонзон хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.




















































