Гурван мянган орчим лангуу түрээслэгчдийг тэжээдэг "Сандэй" худалдааны төвд өчигдөр шөнө 22.00 цагийн орчимд гал гарлаа. Онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан ч худалдааны төвийн дээврийн хэсэг шатсан юм.
Галын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар хэлэхдээ "Тус худалдааны төвийн долоон давхрын цайны газрын хоёр хэсэгт гал гарч, улмаар дээврийн хэсэг рүү орж шатсан. Харин долоон давхраас доод давхрууд руу гал, ус, утаа ороогүй учраас ямар нэгэн хохирол учраагүй. Галыг манай аврагчид бүрэн унтраасан бөгөөд маргааш "Сандэй" плаза хэвийн ажиллах боломжтой" гэж сэтгүүлчид болон түрээслэгч нарт мэдээлсэн юм.

Тэнд цугласан бүх хүн хэд хоногийн өмнө хажууханд нь байгаа "Нарантуул" захад гарсан галын тухай ярьж, энэ удаад гайгүй өнгөрөөсэй хэмээн залбирцгааж байв. Мөн зарим нь "Яагаад ээлж дараалан энэ хавийн худалдааны төвүүд шатаад байна. Гал гараад буйн шалтгааныг олох юмсан. Ер нь Дүнжингаравын явуулсан ажиллагаа ч байж магадгүй" гэж хоорондоо ярилцаж байсан юм. Тиймээс түрээслэгчид галынхан шалгалтаа бүрэн хийж, аюулгүй хэмээн цагдаагийнхан хамгаалалтаа буулгах хүртэл хүлээсэн юм.

Өчигдөр тус худалдааны төвийн дээврийн хэсэгт хоёр хүн засварын ажил хийж байсан аж. Тиймээс тэднээс ч болсон байж магадгүй гэж хэлэх хүмүүс ч байлаа. Галыг өчигдөр шөнө 12.30 цагт бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцлийг одоогоор тогтоогоогүй байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагын шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна.

24tsag.mn

Сэтгэгдэл (1)