Өчигдөр шөнө 22.30 цагт “Сандэй” худалдааны төвийн долоон давхарт байрлах цайны газарт гал гарсан. Галын тархалт голомтыг унтраан гал гарсан хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.Тэд хэлэхдээ “Сандэй” худалдааны төвд болон “Нарантуул” худалдааны төвийн “Хүнсний зах”-д гарсан галыг гаднаас зориуд хорлон сүйтгэх байдлаар зохион байгуулж байна” гэж зарим түрээслэгчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж, бодит биш мэдээлэл гаргах боллоо. “Сандэй” худалдааны төвд гарсан галын хэрэг нь “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гарсан галын хэрэгтэй ямарч холбоогүй бөгөөд гал гарсан шалтгаан нөхцөл нь өөр болохыг хэргийн газрын үзлэг шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлт харуулж байна" гэсэн юм. Иймд иргэдийг бодит байдлыг үгүйсгэсэн худал, цуурхал, мэдээлэлд автахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
Т.Энхэлээ




















































