
Өчигдөр НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага 4703 удаа хандсанаас гэмт хэрэг зөрчлийн 1420, зам тээврийн ослын 265 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд: бусдын биед гэмтэл учруулах 2, бусдын эд хөрөнгийг хулгайлах 13, булаах 2, дээрэмдэх 1, танхайрах 9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 20 гарч, хоёр хүнийамь нас хохирч, 25 хүн гэмтэж, осол 15 бүртгэгдсэн байна.