Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Монгол шилтгээн" амралтын газрын урд Туул голд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг 50 настай эмэгтэй гол гаталж яваад урсаж, амиа алджээ. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастай голын орчимд 50 орчим насны эрэгтэй хүн голд унаж нас баржээ. Түүнчлэн, Дархан-Уул аймаг Хараа голд 37 настай, 12 настай хоёр хүн усанд живж нас баржээ. Баян-Уул сумын Ховд голд наймдугаар сарын 13-ны өдөр живж алга болсон хүний цогцсыг олжээ. Иймээс голын усанд орох, ойролцоо явахдаа анхаарал сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)