
СБД-ийн есдүгээр хороо “Хөх галт” компанийн “Сүлд” хүнсний дэлгүүрт зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг цагдаагийнхан өчигдөр илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж буй бөгөөд эд мөрийн баримт болох архи согтууруулах ундааг хураан авчээ.
Д.Ундрах /24tsag.mn/