
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн усанд осолдож нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гурван настай хүүхэд голын усанд унаж осолдсон хэрэг гарлаа. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт усанд амиа алдсан хүний тоо долоо болж байгаа юм. Энэ мэтчилэн өдөр бүр шахам усанд осолдож алтан амиа алдаж байгаа хэрэг гарч байгаа учир голын усанд орохдоо, ойр орчмоор нь явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Д.Ундрах /24tsag.mn/