УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АТГ руу шилжүүлжээ. Учир нь, дээрх хоёр байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг гарч АТГ дээр шалгахаар болсон байна. Харин эхнэр О.Эрдэнэсолонгынх нь хэргийг тусгаарласан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Гишүүнийг Боловсролын сайд байх үеийн бүхий л тендерийн материалыг нэг бүрчлэн шалгаж эхлээд байгаа юм байна.Сургууль, цэцэрлэгийн тендерийн материал тухайн үед Ё.Отгонбаярын гараар дамждаг байсан төдийгүй холбоотой байж болзошгүй гэсэн учир нарийвчилсан шалгалтад багагүй хугацаа шаардагдах болно. Ё.Отгонбаярыг хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутгасан. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл зарим хэвлэлээг гараад байна.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (7)