Өчигдрийн байдлаар нийслэлд 50 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайн 10, булаах гэмт хэрэг тав, бусдын эд хөрөнгө санаатай устгаж, гэмтээх хэрэг нэг гарчээ. Мөн танхайрах гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам зөрчих гэмт хэрэг 10 гарсан байна. Тухайлбал,Сэлэнгэ аймгийн Мандал сумын дөрөвдүгээр баг “Хараа” амралтын газрын хойд талд Хараа голд хоёр настай эмэгтэй М гэгч хүүхэд унаж нас баржээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Сүүлийн үед усанд осолдох тохиолдол өдөр алгасахгүй гарч байгаа. Энэхүү тохиолдолтой нийлээд усанд осолдсон найман хэрэг бүртгэгдсэнээс усанд эндсэн хүүхэд гурав байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































